Будар будар салхи нь санчигны үсээр наадна
Булиглаад байгаа зүрх нь ганцаардан энэлнэ
Будангийн үзүүр дэх нутгаа санан үгүйлнэ
Буцааж болохгүй цаг хугацааг нэхэн мөшгинө
Сэр сэр салхи нь сэвлэг үсээр наадна
Сэтгэл зүрх сэмрэн хийсэн алдан дэрвэнэ
Сэтгэлд тодхон нутаг минь сэрүүн зүүдэнд ч илхэн
Сэмхэн гүйгээд очиж чадахгүйдээ шанална
Омголон цэнхэр салхи нь хацар нүүрийг ороолгоно
Ороо бусгаа бодлууд оймж сүлжилдэн орооцолдоно
Орь залуу нас минь эргээд ирсэн мэт бодогдоно
Онгон зүрхний хайртайгаа эргэн учрах мэт болно
Урьхан хонгор салхи уушиг зүрхийг дүүргэнэ
Урт холын аяны дөрөө мултлан асмхийнэ
Урьд өмнийн явдлууд урдаас угтан тосно
Урт холын бодлууд солбилдон солигдон тодорно
Онцын дотно салхи урин дуудан даллана
Орог саарал манан өтгөрөн байснаа сарнина
Ойрхон хэрнээ ойртож чадамгүй зүйлүүд ойрхон хэвээрээ үлдэнэ
Онцолж чамайг сонгосондоо огтоос харамсаж гунихгүй
64. Будар будар салхи
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen