Breaking News
Loading...
19.01.2014

Би-гээр өвчилж билэг оюуны мэлмий нь сохорсон
Би би гэж цээжээ дэлдсэн балчирууд болон
Бусдад хандаж хэдэн үг хэлсү
Баахан нуршив гэлгүйгээр тогтоон сонсоцгоо
Өөрийгөө хайрлаж буйгаа Өвгөдөө хайрлахаас ялгаж сур
Өөрийгөө өргөмжлөхөө Өвгөдөө өргөмжлөхөөс ялгаж сур
Өвгөдийн нэрийг барьж өөрийгөө бүү хайрла
Өвгөдийн нэрийг барьж өөрийгөө бүү өргөмжил
Өндөрт байдаг Өвгөдөө өргөмжлөх гэж чи ядах хэрэггүй
Өөрийгөө л чи хичээгээд хүний дайтай яваадах
Өөдөсхөн жаахан тархиндаа гэрэл гэгээ тусгаадах
Буруугаа өөрөөсөө бус бусдаас хайгаад байгаа бол
Буруудаж төөрч явна гэж мэд
Буруу бүхний шалтгаан чамаас эхлэлтэйг мэдэмгүй бол
Буруугаа бусдад чихээд шаварт шигдсэн чигээрээ үлд
Хатуу ч гэлээ үнэн үг хэлсэн хүнд өширхөн бүү гомдолло
Хатуу ч гэсэн үнэнийг ухаарч явдал суудлаа зас
Хорон муу санаатны амнаас чи
Хатуу үнэнийг хэзээ ч олж сонсохгүйг сана
Өөрийг чинь магтвал маасайгаад л
Өрөөлийг муулвал баясаад л
Өөрөөс чинь өөр ухаантан үгүй мэт бодогдоод байвал
Өөдлөх биш уруудахын цондон тэр
Өөрийгөө таньж засчихаад
Өвгөдийн эрдэм ухаанд суралцчихаад
Үйл хэргээрээ үлгэрлэхийн цагт
Үй түмэн ард чинь чамайг өөрийн эрхгүй өргөмжлөх болно
Үг хэлээр бус үйл хэрэг, ухаанаараа
Үндэс язгуураа мандуулж Өвгөдийн зэрэгт хүрдэг юм
Тэнгэрийн дуудлагыг сонордож нэгэн Өргөөнд цугласан атал
Тэнгэр эцгийн элч Эзэн Богдоо үгүйсгэн буй
Тэнгэрийн зарлигийг гардаж ачаа даалгавар үүрсэн атал
Тэс өөрийг сэтгэж амиа хоохойлогчид, аялдан дагалдагчид
Их Хаанаа таньсан ч таниагүй мэт аяглаж буй
Их замын эхэнд эргэж буцагчид
Их үйлээс халширч урваж шарвагчид
Их үйлийг мушгиж гутаан доромжлогчид
Үл итгэгчид, эргэлзэн тээнэгэлзэгчид, үгүйсгэгчид сонстугай
Үнэн чиний талд хэмээн бат итгэж буй аваас
Үнэн төрх, нэр алдраа ил тодоор зарлатугай
Үнэн төрхөө илчлэх зориг чинь дутах аваас
Үхээрийн бузар хэлээ хавчаад чимээгүйхэн зайлж од
Ил далдаар тэрслэн үгүйсгэгч хорлон гутаагч хэн ч бай
Их бага том жижиг ялгаагүй
Их цаазын өмнө адилхан ялтайг ухаартугай
Их түүхийн тавцангаас арчигдан хэн  ч биш болохдоо бэлдэцгээ
Олиггүй үрсээ хүмүүжүүлж
Оройлон манлайлахын оронд хойш суун чангааж байгаа бол
Онгод нэрнээсээ татгалзаж өндөр суудлаасаа бууцгаа
Оногдох оногдох ялаа эн тэнцүү үүрцгээ
Энэ хэдэн үгнээс минь өөрсдийгөө олж таньсан бол
Эндэл алдаа юугаа үтэр түргэн застугай
Эзэн Богдын туган дор нэгдэж
Эх дэлхийгээ авран хамгаалцгаа!






0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen