Тэртээх алсаас наашилсаар
Тэнгэр газрыг холбосоор
Тэнгэрлиг нэгэн аялгуу
Тэнгэрийн нулимс болон буулаа
Хатаж гандсан сэтгэл дээр
Хайр болон буулаа
Хагдарч гундсан итгэл дээр
Хур болон буулаа
Энэлж шаналсан эхийн
Элгийг дэвтээн буулаа
Энгүй уудам хорвоогийн
Энгээр нэг дуурслаа
Мартаж орхисон үнэнийг
Маргашгүй нотлон дуурслаа
Маргаашийн түүхийг үргэлжлүүлж
Мандах нарыг дуудлаа
Тэртээх алсаас наашилсаар
Тэнгэр газрыг холбосоор
Тэнгэрлиг нэгэн аялгуу
Тэнгэрийн нулимс болон буулаа
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen