Өчүүхэн жижигээс аугаа том хүртэл
Өргөн мөрнөөс бяцхан горхи хүртэл
Хумхын тоосноос халим загас хүртэл
Харагдахгүйгээс сэтгэшгүй хүртэл
Эгэл бөөмөөс сансар огторгуй хүртэл
Энгийн ардаас гэгээрсэн мэргэд хүртэл
Өөр өөрийн байвал зохих байртай
Өөр өөрийн хийж гүйцэтгэх үүрэгтэй
Харилцан биенээ нөхцөлдүүлж
Хэлхэлдэж сүлбэлдсэн учигтай
Зогсолтгүй эргэх хөдөлгөөнтэй
Зоргоор болдоггүй хуультай
Дангаар ганцаар орших арга үгүй
Давхар давхар сүлжигдэж оломлогдсон
Санамсаргүй хийгээд учиргүй зүйл гэж үгүй
Сав шим ертөнц нь нэгэн цул билээ
Жамаараа яваа ертөнцөд илүү зүйл гэж үгүй
Жамыг дагахгүй сөрөөд жаргасан нь бас үгүй
33. Жам
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen