Breaking News
Loading...
14.01.2020




Ямархан газрын салхи ийм анхилам байдаг юм бэ Ямархан хүний үр ийм ариухан байдаг юм бэ
Янаг сэтгэл гэдэг яагаад ийм хүчтэй юм бэ
Ягаахан уруул чинь охин минь
Яагаад ийм булбарай юм бэ
Цаг хугацаа яагаад урсахаа байгаад зогсоно вэ Цонхон дээр чинь жиргэх шувуухай юу дуулна вэ Цовхчин буй зүрх юуг зөгнөн догдлоно вэ
Цонхны цаана чамайг ямархан амьдрал тосно вэ Цагаан гантиг мэт мутрыг чинь хэний хүү атгах вэ
Хархан нүдний чинь толионд
Хилэнц яагаад тогтдоггүй юм бэ
Хавирган сар мэт хөмсгөнд чинь
Хичнээн зүрх сүлбүүлсэн бэ
Хонгор зүрхний чинь гүнд хэрхэн яаж нэвтрэх вэ
Янагийн галд шарагдаж ухаанаа алдсан эрчүүд Ягаахан уруулыг чинь хүсэмжлэн адгахдаа
Яг л над шиг алмайран элдвийг асууж байсан уу Ягаахан уруул чинь охин минь
Яагаад ийм булбарай юм бэ...

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen