Breaking News
Loading...
04.11.2014




Хаа ч юм бэ
Хэзээ ч юм бэ
Яагаад ч юм бэ
Яах гэж ч юм бэ болсон
Их тэсрэлтийн нүргээн үргэлжилсээр
Их тэсрэлтийн долгион тархсаар
Их тэсрэлтээс үсэрсэн бүхэн
Их тэсрэлтээс үүссэн бүхэн
Эхлэл цэгээс алслан холдсоор
Эх үндсээсээ салаалан салбарласаар
Эргэлдэх хөдөлгөөнд бүгд захирагдан
Эцэс төгсгөлгүй эргэлдэн хөдөлнө
Үүслийн үндэс
Үйлийн учиг
Үнэний шалгуур
Үндэсний үзүүр
Оргилох ундарга
Оломлох сүлжээ
Оршихуйн жам
Ондоошин ижилсэгч
Эх үрэн холбооны эзэн
Эхлэл төгсгөлийн уулзвар
Эрчим дулааны хуваагдал
Эрчим дулааны нэгдэл- Эх Та
Үрийн үрүүд
Үрсийн үрс
Үйлийн үрүүд
Үйлээр барьцалдан холбогдогч
Өөрөө өөрийгөө нөхцөлдүүлэгч
Өрөөл нэгнийг ч нөхцөлдүүлэгч
Өрөөлийг үүсгэн төрүүлэгч
Өрөөлийг устган хөнөөгч
Хязгааргүй тархан түгэгч
Хязгааргүйгээс хуран цуглагч
Хязгааргүйд шунан тэмүүлэгч
Хязгааргүйд төөрөн будилагч
Өөд уруугүй хөрвөгч
Өрсөн тэмцэн оршигч
Өөрийгөө устган тоногч
Өнгөн гадаргыг үл нэвтлэгч биднийг
Эхийн сэтгэлээр аварч өршөөгөөч
Энэрэл хайраа алагчлалгүй түгээгээч
Эхлэл цэгт эргүүлэн аваачаач
Эмх журмыг таниулж хайрлаач
Харанхуйг гийгүүлэх наран болооч
Хар бүхнийг цайруулан цэвэрлээч
Хазайхад түших түшиг болооч
Халтирахад тулах тулгуур байгаач
Үндэс язгуурыг таниулж өгөөч
Үүрлэсэн бугшмалыг арилгахад туслаач
Үүрд хажуу дэргэд минь байгаач
Үрсээ битгий орхиж одооч...













0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen