08.04.2014




Хөөрөн дэгдэхэд бэлхэн хөнгөн
Хөнгөнөөр хөөрч хөндийг дүүргэн тархана
Газрын татах хүчинд үл автах хөнгөн
Газар тэнгэрийн завсар орших хөнгөн
Барьцалдаж наалдаж хавчигдахгүй хөндий
Буй бүхнийг чөлөөтэй нэвтрүүлэх хөндий
Доош татан үл чангаагч хөнгөн
Дээш дээш нь хөөргөн нисгэх хөнгөн
Үл баригдах, үл барьцалдах, үл шүргэлцэх
Үүл лугаа зэрэгцэн үйлдэгч хөнгөн
Хоосон гэмээнэ хоосон бус
Хий гэмээнэ хий бус бодтой
Бүхий л чиглэл хэмжээст чөлөөтэй нэвтрэх хөнгөн
Бүхий л хэлбэр загварт эргэн хөрвөх хөнгөн
Алслан холдож айлчлан ирэхэд бэлхэн
Агаарт эргэлдэн хөнгөнөөр бүжин наадна
Хөнгөнөөр хөөрөн дэгдэж
Хөнгөнөөр уусан шингэж
Хөнгөнөөр тархан нэвчиж
Хөнгөнөөр хуран цугларч
Хөнгөнөөр хүртэн түгээж
Хөнгөнөөр сарнин бутарч
Хөнгөнөөр орчин оршму


0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.