Breaking News
Loading...
01.07.2013

Хүсэж мөрөөдөх тусам хясаж бооно
Хайрлаж харамлах тусам холдон одно
Хайртай гээд хошуу дэвсэхэд нь үл тоон зугтаана
Хайраа буруулаад эргэхэд нь хайраа дэвсэж үлдэнэ
Жаргах тусмаа зовлон руу зүтгэнэ
Жам ёсыг ч аргалж болох мэт сэтгэнэ
Журамт сэтгэлийг барих тусам бусармаг булайг үзүүлнэ
Жудаг тамтаггүй явлаа ч уруудаж доройтох нь үгүй
Хажуу дэргэд байхад нь хайхарч анзаарахгүй
Холдоод явсан хойно нь л үгүйлэн санана
Хожим хойно ухаарахад дэндүү оройтсон байна
Харамсаж гашуудаад ч тусыг эс олно
Амьд сэрүүнд нь хайрлаж чадахгүй
Алга болсон хойно нь л ачтан байсан хэмээнэ
Аз дэргэд нь байгааг ажиж харахгүй
Аврал тэртээд бий хэмээн алсыг ширтэнэ
Эрүүл саруул явахдаа энэ биеэ гамнахгүй
Эдгэшгүй өвчинд баригдахаараа л эрүүлийг хүснэ
Эгнэшгүй үнэт эрдэнээ сохор зоос мэт тараана
Эргээд цуглуулъя гэвч олдохуйяа бэрх
Чадалтай тэнхлүүн явахдаа бурхан мэт загнана
Чадал нь барагдаад ирэхээр шалдаа буун гуйланчилна
Чадах чадахгүй зүйл рүү хэрээ мэдэхгүй үсчинэ
Чадлаа танихын цагт даанч оройтсон байна
Тавьтаргүй явсаар насыг барна
Таг сохор нэг нь гэрлийг мөрөөдсөөр өнгөрнө
Тодорч гэгээрсэн нэг нь харанхуйг үл ойлгоно
Таг сохроо ч мэдэхгүй ихэнх нь талийна
Нэгэнд нь илүүдсэн зүйл нөгөөд нь заавал дутна
Нөхөж солъё гэвч санаан зоргоор болохгүй
Нэг нь нөгөөгөөсөө урвуугаар хамаарсан
Нажид хорвоогийн даажин хэзээ төгсөхийг мэдэхгүй




1 сэтгэгдэл:

  1. Хайрлаж харамлах тусам холдон одно
    Хайртай гээд хошуу дэвсэхэд нь үл тоон зугтаана
    Хайраа буруулаад эргэхэд нь хайраа дэвсэж үлдэнэ
    Жаргах тусмаа зовлон руу зүтгэнэ
    Жам ёсыг ч аргалж болох мэт сэтгэнэ
    Журамт сэтгэлийг барих тусам бусармаг булайг үзүүлнэ
    Жудаг тамтаггүй явлаа ч уруудаж доройтох нь үгүй
    Хажуу дэргэд байхад нь хайхарч анзаарахгүй
    Холдоод явсан хойно нь л үгүйлэн санана
    Хожим хойно ухаарахад дэндүү оройтсон байна

    AntwortenLöschen