Breaking News
Loading...
28.06.2013



Эрэлхэг зоригт баатруудын удам чи хаана байна
Эргэж буцаж үзээгүй Дээдсүүдийн үр чи хаана байна
Эзэрхэг түрэмгийн эсрэг эрслэн боссон
Эх нутгаа хамгаалж босоогоороо нөгчсөн дайчдын удам чи хаана байна
Цөс ихт баатруудын хойч чи хаана байна
Цуст тулаанаас няцаагүй
Цагийн хатууд шантраагүй
Цагаан барсуудын удам чи хаана байна
Ид хаваа гайхуулсан идэрмэг гавшгай баатруудын үр чи хаана байна
Их улсаа байгуулж эзэнт гүрнээ мандуулсан
Их засгаа дархалж ил булхаг түвшитгэсэн
... ...   омогтны үр чи хаана байна
Дүүлэн ниссэн Дээдсүүдийн үр чи хаана байна
Дэлгэр жаргалын мэдээг түүчээлэн хүргэгч
Дээд тэнгэрийн зарлигийг өртөөлөн түгээгч
Дэргэдэх дайсныг заншлан тандагчдын удам хаана байна
Их хэнгэргээ дэлдэж ижил олон нөхдөө цуглуул
Их үйлээ эхлүүлж ид хаваа гайхуул
Ихэс Дээдсээ хүндэлж
Ивгээл хайрыг нь хүрт
Бага хэнгэргээ дэлдэж баатар цэрэг эрсээ цуглуул
Булгилах зүрхээ чагнаж
Бузар булхайг илчил
Бууж найр тавилгүй булт цохин ор
Хараа ихт догшин хар сүлдээ цэнгүүл
Харгалдах дайсныг хамх цохин ор
Харваа намнаанаас халширалгүй
Хад асгыг нуртал уухайл
Үүрсэн янцгаах аргамаг хүлгээ эмээллэ
Үүр шөнийи заагаар хүлгийн жолоог зал
Үүлгэртэн самгартаж эргэлзэн тээнэгэлзэлгүй
Үнэн хүчээ гаргаж үйл юугаа эхлүүл
Зэр зэвсэгээ агсаж
Зориг зүрхээ чангал
Золбоо хийморио бадрааж
Зогсолтгүй урагшил
Хуяг дуулгаа асааж
Хэнгэрэг юугаа дэлд
Хэрэг зориг юугаа чагнан тандаж мэд
Хэтийн зорилго юугаа умартаж бүү март
Долоо тасарч доройтовч
Дорд үзэгдэхгүй түмэн шүү
Дорой ноомой царайлж Дээдсүүдээ бүү гутаа
Догшин сүлдээ мандуулж довтолгон ор
Уймраа чавганцаас дор
Урвайн сууж таарахгүй
Урагшлах замаа засаж
Уухай хашхиран ор
Халгилах зүрхээ чангал
Харах нүдээ хурцал
Хошуучлан манлайлж хуурнин шууги
Хар дайсныг яйр цохин ор
Уухай уухай уухай
Уухай уухай уухай
Уухай уухай уухай

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen