Breaking News
Loading...
05.05.2013

http://www.4shared.com/mp3/h1omlYcD/Altan_urag-ih_haadiin_suns.htm

Өр зүрхнээс ундрах
Өнө эртний аялгуу
Өглөө үдэшгүй намайг даган
Өр нэхэх мэт эгшиглэнэ
Хаа сонссоноо мэдэхгүй ч
Хачин танил тэр аялгуу
Хаа явсан газар минь
Хүрэн зүрхийг уран гэнгинэнэ
Тэр аялгуунаас гуниг урсана
Тэртээх өдрүүдийн түүх урсана
Танил хүмүүсийн царай тодорно
Тэрслэлт урвалтын шарх сэдэрнэ
Алдаа, оноо, ялалтын уухай
Аагаа багтааж ядсан бяр
Ачыг бачаар хариулж
Ар нуруунаас хутгалсан түүх
Хайртай байсан хүмүүсийн минь
Хамгаас дотно үнэр сэнгэнэнэ
Хатгалдан дайтаж явсан
Харь дайснуудын цус ханхийнэ
Цагийн салхинд илбэгдэн мартагдаж
Цааш хийн далдалсан бүхэн
Цагаан манан дундаас тодрон амилаад
Цаг наргүй намайг дагана
Сэрээч чи сэр гэх шиг
Сэхээрч нэг хараач гэх шиг
Сэтгэл дотрыг уран үймүүлж
Сайхи аялгуу тасралтгүй гэнгинэнэ
Өр зүрхнээс ундрах
Өнө эртний аялгуу
Өглөө үдэшгүй намайг даган
Өр нэхэх мэт эгшиглэнэ










0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen