Breaking News
Loading...
10.05.2013

Өрөөл бусдад биш өөрөө өөртөө үнэнч бай
Өрөөл бусдад биш өөрөө өөртөө л итгэж найд
Өөрийн гэх нандин бүхнийг үл тоон нулимж орхиод
Хэн нэгний харь зүйлийг өөрийн болгох гэж оролдвоос
Хамаг бүхнээсээ урваж чармай шалдалснаас ялгаа юун
Хүн гэх нэрээ гээж хэн ч бус болох бус уу
Чи болбоос цор ганц хувь бичил нэгэн ертөнц билээ
Чиний алдхан биед бүхнийг бүтээгч Тэнгэр оршдог билээ
Чагнан сонордож чадваас хүсэл зоригийг нь мэдрэх болно
Өөрийгөө танин мэдэж өөрийгөө олж чадваас
Өнгөт энэхэн орчлонг бүхлээр нь таньж чадна
Өөртөө үнэнч байж өөрийн бүхнээ дээдэлвээс
Хүмүүн заяаг олсон учир хийх ёстой даалгавраа мэдэж
Хөрстөд замнах замаа олж хүний дайтай амьдрах болно 
Хүршгүй өндөрт хүрч сэтгэшгүй алсад нэвтрэх болно
Өөртөө үнэнч байж Өндөр Тэнгэрт ойртож чадваас
Өнө мөнхийн асуултын хариу дүүрэн жаргалтай амьдралын нууцыг 
Өрсөн мэдэж түрүүлэн тайлаад түмэн олонд түгээх болно 
Тэнгэрт үнэнч байж Тэнгэрийн тааллаар амьдарч чадваас
Тэртээх өдрүүдийг айдасгүй угтаж сэтгэл тэнүүн явах болно 
Тэгш таван хүсэл нь биелж үеийн үед мөнхжих болно

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen