Breaking News
Loading...
04.06.2014

Тоо томшгүй бичил ертөнцүүд
Тоос адил бужигналдана
Тогтоон баригч нь юу вэ хэмээвээс
Торлож хэрсэн сүлжээ ажгуу
Эхлэл төгсгөл
Үүсэл мөхөл
Төрөх үхэхийн хооронд
Зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж
Хэлбэр дүрсээ өөрчлөвч
Гагц мөн чанар нь л хувирч үл өөрчлөгдъюү
Өчүүхэн бичил ертөнцүүд
Өөрсдийн тойрог замаар зогсолтгүй орчино
Өөд уруугүй сүлжсэн зам нь давхцахдаа давхцана
Өнгөц хийгээд гүн огтлолцох үедээ ч огтлолцоно
Харин нэгэн зам яг давтагдах нь үгүй
Хаа ч дахин давтагдахгүй бичил ертөнцийн
Хорвоод үлдээх зам мөр нь мөн цор ганц байна
Хуваарьт замаа туулаад уусан шингэнэ хязгааргүй их орон зайд
Тойрог замаар орчихдоо
Таталцана бас түлхэлцэнэ
Эвлэнэ бас эвдэрнэ
Нэг нь нөгөөдөө нөлөөлнө
Нэг нь нөгөөгөөсөө хамаарна
Нэг нэгнээ нөхцөлдүүлж
Нэг нь нөгөөгөө үгүйсгэж
Нэгэм том бүхлийн тоо томшгүй тасархайнууд
Нэгэн том бүхэлдээ эргэн нэгдэх хүртлээ
Бүхий л хэмжээст хязгааргүй тархан үргэлжилнэ
Бүхий л хэмжээсээс хязгааргүй хуран чуулна
Бүх зүйл харьцангуй
Бүх зүйл харьцуулашгүй
Бүх зүйл энгийн
Бүх зүйл энгийн бус
Бүх зүйл утгатай
Бүх зүйл утгагүй
Санамсаргүй зүйлгүй сав шим ертөнц
Саваагүй явбал салам нүднэ
Саваа дүүрвэл шилгээн дундална
Сайныг санавал савыг нь дүүргэнэ
Тогтоож өгсөн тойрог замаас нь 
Том толгойлж гажих аваас
Тоос шиг үлээж оргүй арчина
Тойрог замаа даган орчиход
Энэ оршихуйн утга оршино



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen