Нэгээс нөгөөд нэвч
Нэвчсэн газраа шингэ
Шингэн байж тэл
Ширхэг бүрээр нь тарх
Үндэс язгуурт нь тул
Үүсэл гарлыг нь тань
Мөлхөх газраа мөлх
Мөн чанарыг нь тань
Тархан байж нэгд
Тасам бүрээр нь эвлүүл
Эвлэн байж нягтар
Эвийн хүчээр гагнагд
Зүй бусыг тэвч
Зүй ёсыг сахь
Тэвчин байж тэрсэл
Тэрслэн байж дэнсэл
Дэнслэн байж ол
Дэлхийн энгээр сэтгэ
Нэгэн хэвэнд баригдаж
Нэг л хэвээр хөшилгүй
Хатуу, шингэн, хий гуравт
Хувиран өөрчлөгдөж сур
Урт, өргөн, өндөрт баригдалгүй
Урт дураар амьдар
Нэвчиж шингэж тэлж
Тархаж тулж таньж
Мөлхөж нэгдэж эвлүүлж
Нягтарч гагнагдаж тэвчиж
Сахиж тэрсэлж дэнсэлж
Олж сэтгэж хувирсан бол
Эхлэл цэгтээ эргэж ир
Эцсийн зогсоол чинь энэ байх болно
72. Хувьсал
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen