Breaking News
Loading...
09.04.2013

Есөн булцруут хэнгэрэгний минь дуу
Ертөнцийн бөглүү мухарт ч хүрч дуурсаг
Суу их Дээдсүүдийн минь алдар
Саран нарны хооронд мөнхөд дуурьсаг
Оломгүй орчлонгийн хир буртагийг
Онгодын салхин туун одог
Мунхаг харанхуйн мананг нэвтэлж
Мянган гэгээрлийн наран мандаг
Тэнгэрт тоогдохуйц амьдарч чадаад
Тэртээх нэгэн од руу харваг
Алагхан дэлхийдээ эргэн ирэхэд
Алдрай үрс минь эрүүл байг
Ирэх буцахын гинжин холбоо
Ил далд ертөнц хэмээгч нь
Эгнэгт тасралгүй зэрэгцэн оршиж
Элбэрэлт наранд ивээгдэн байг

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen